Арьс нь үрчлээтээд, өнгөө алдаад байна уу?
Арьс хөгшрөх гол шалтгаанууд:
*Насжилт*: Нас ахих тусам арьсны коллаген, эластины түвшин буурч, арьс уян хатан чанараа алдаж, үрчлээс үүсдэг
*Нарны хэт ягаан туяа (UV)*: Нарны хэт ягаан туяа нь арьсны эсийг гэмтээж, чөлөөт радикалуудыг үүсгэснээр арьсны хөгшрөлтийг хурдасгадаг.
*Чөлөөт радикалууд*: Тамхи татах, агаарын бохирдол, нарны туяа зэрэг орчны хүчин зүйлсээс үүссэн чөлөөт радикалууд арьсны эсийг гэмтээж, хөгшрөлтөд хүргэдэг.
*Чийгшил алдах*: Арьс хангалттай чийгшилгүй байх нь уян хатан чанарыг бууруулж, үрчлээс үүсэхэд нөлөөлдөг.