brandMARY&MAY

Mary&May Intense moisture care travel kit

60,000₮
Богино тайлбар
Гүн чийгшүүлэх 5 төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн ашигтай багц
Хүргэлттэй

1.Веган, бага рН-тай гиалуронтой гелэн цэвэрлэгч саван 30ml:

Өдөр шөнө цэвэрлэхэд тохиромжтой, арьсны саадыг бэхжүүлэхийн зэрэгцээ бохирдлыг арилгана. 10,000ppm усан үзмийн ханд, гиалуроны хүчил агуулсан эмзэг арьсыг чийгшүүлж тайвшруулна.


2.Веган Blackberry комплекс крем эссенс 30ml:

MARY & MAY-ийн онцгой технологиор бүтээгдсэн крем эссэнс нь арьсанд хурдан шингэдэг,хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй 50,000ppm Blackberry ханд, 100,000ppm Цэнхэр бадамлянхуа ус агуулсан арьсыг чийгшүүлж тайвшруулахаас гадна уян хатан чанарыг нь нэмэгдүүлнэ.


3.Идебенон + Blackberry серум 10ml:

Витамин С, коэнзим Q10-аас илүү хүчтэй антиоксидант үйлчилгээ агуулсан Идебеноны (1000ppm) найрлагатай. Хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлэх антоцианинаар баялаг 20% Blackberry хандыг агуулсан.


4.Idebenone Blackberry Intense Cream 12g:

63% Blackberry иж бүрдэл ба Идебенон (500ppm) агуулсан олон үйлдэлт тос нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсыг залуу харагдуулах үйлчилгээтэй. 5 төрлийн керамид ба фитосфингозин агуулсан тул арьсны чийгийн хамгаалалтыг бий болгож, чийг алдахаас сэргийлнэ. Үзэгдэх үрчлээг арилгаж, арьсыг цайруулах үйлчилгээтэй.


5.Транексамины хүчил + Глутатион зовхины тос 12g:

Нүдний доорх хар хүрээ, сэвх толбыг сайжруулж, 1000 ppm-ийн агууламжтай Транексамины хүчил ба глутатионоор баяжуулсан зовхины тос нь хөхрөлтийг багасгаж, тунгалаг харагдуулна. Хүчтэй антиоксидант глутатион ба арьсыг гэрэлтүүлэгч Транексамийн хүчил нь меланины нийлэгжилтийг дарангуйлж, ядарсан нүдийг гэрэлтүүлж, гэрэлтсэн харагдуулна.

С витаминтай холилдон сэвх толбыг сайжруулж, коллаген үүсэхэд тусалдаг.


Хэргэлэх заавар:

1. Нүүр цэвэрлэгчээ зохих хэмжээгээр хөөсрүүлж, арьсанд зөөлөн иллэг хийж цэвэрлэнэ. Бүлээн усаар зайлж угаана.

2. Цэвэр арьсан дээрээ эссэнсийг зохих хэмжээгээр түрхэж, шингээнэ.

3. Тоник түрхсэний дараа арьсандаа зохих хэмжээний серум түрхэж, шингээнэ.

4. Арьсанд чийгийг барихын тулд чийгшүүлэх тосоотүрхээрэй.

5. Нүдний эргэн тойрон дахь арьсанд бага хэмжээний зовхины тос түрхэж, шингээнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл