2024 оны 07 сарын 01
Цэвэрлэгээний шатанд орхигдуулж болохгүй чухал алхам бол мэдээж гуужуулалт. Бидний арьсан дээр нэгэнт үхэжсэн байгаа болон арьсны гүнд байгаа үхэжсэн эсийг гуужуулах нь арьс харлахгүй байх, сэвхтэхгүй байх, нүхжилт томрохгүй байх зэрэг олон давуу талтай. Мөн 3 долоо хоногт нэг удаа шинэчлэгдэн гарч ирж байгаа залуу эсийг арьсандаа хүлээн авах боломжийг олгож байдаг.
Гуужуулалтыг орчин цагт химийн болон биет гэж ангилж байгаа бөгөөд химийн гуужуулалтыг арьсны гадаргуун гуужуулалт гэж нэрлэх тохиолдол байдаг.
Биет гуужуулагчийн төрөлд мэдээж гуужуулагч гел, нүүрний сойз, скраб зэрэг уламжлалт хэв маягийг хадгалсан гуужуулах бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээрийг 7 хоногт 1 удаа ашиглахад хангалттай.
Харин химийн гуужуулалт (chemical exfoliation) гэж юу вэ? Яагаад сонгох ёстой вэ?
Химийн гуужуулагчийн хувьд AHA, BHA, PHA гэсэн найрлагуудыг агуулдгаараа онцлогтой.
Арьсныхаа асуудалд чиглүүлэн тохирох төрлөө сонгож 7 хоногт 2-3 удаагийн давтамжтайгаар зөв хэрэглэснээр арьсны эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлж, эрүүл, залуу, өнгөлөг арьстай байхад тань тусалдаг.
〰️AHA буюу Alpha hydroxy acids-г төрөл бүрийн жимс, сүү, самарнаас гарган авдаг бөгөөд арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн эсийг холбогч цавуулаг эдийг салгаж гуужуулснаар шинэ залуу арьс гарч ирэх үйл явцыг хурдасгадаг хүчил юм. Таны сонгох угаагч, тонер, эссенс аль нь ч байсан АНА 10%-иас доош байх шаардлагатай бөгөөд энэ нь арьсанд үзүүлэх гаж нөлөө багатай гэдгийг FDA (U.S Food and drug administration) зөвлөж байна.
⭐️Гол төлөөлөгчид:
-Glycolic acid (Чихрийн нишингэ)
-Lactic acid (Сүүн хүчил)
-Citric acid (Нимбэгний хүчил)
-Tartaric acid (Дарсны хүчил)
-Mandelic acid (Бүйлсний хүчил)
⭐️Үйлчилгээ:
-Арьсны чийгшлийг нэмэгдүүлэх улмаар хялгасан үрчлээг арилгах
-Арьсны өнгийг сэргээх, нөсөө толбыг бүдэгрүүлэх
⭐️Тохирох арьсны төрөл
-Энгийн
-Хуурай
-Холимог
〰️BHA буюу Beta hydroxy acids нь арьсны гүн рүү төвөггүй сүлжин нэвтэрч үхэжсэн эс, себумтай нийлж үүссэн хар батгыг арилган, нүхжилтийг агшааж, батганы бактерийг устгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг хүчил юм.
⭐️Гол төлөөлөгч:
-Salicylic acid
⭐️Үйлчилгээ:
-Үpэвслийн эсрэг
-Хар батга болон нүхжилтийг цэвэрлэх
-Нүхжилт агшаах
⭐️Тохирох арьсны төрөл
-Холимог
-Тослог
〰️PHA буюу Poly Hydroxy Acids нь АНА-г бодвол илүү том молекултай учраас арьсны гүнрүү шингэх хурд удаан бөгөөд АНА ВНА хэрэглэхэд улайж эмзэгшиж байгаа хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой.
Гол төлөөлөгчид:
-Lactobionic acid
-Gluconolactone
⭐️Үйлчилгээ:
-Нөхөн төлжилтийг эрчимжүүлэх
-Чийгшлийг түгжих
-Улайлтын эсрэг
⭐️Тохирох арьсны төрөл
-Эмзэг
-Холимог
-Хуурай