Нарны тосыг хэрхэн сонгох вэ?

2024 оны 07 сарын 01

Нарны тосыг хэрхэн сонгох вэ?

Арьс хэт халах болон нарны хэт ягаан туяанаас үүдэн бидний арьсанд өнгө ⁣өгдөг меланины үйлдвэрлэл идэвхжиж сорви илүү тодрох шинжтэй болдог. Иймд заавал нарны тосоо түрхэж, өдрийн турш үүнийгээ сэргээж арьсаа хамгаалж байх хэрэгтэй. ⁣⁣

UVB, UVA гэж юу вэ?⁣

✅UVB- Бета хэт ягаан туяа буюу арьсны эпидермис давхаргат нөлөөлж арьсыг түлэх улмаар борлуулах, нөсөө толбо үүсгэх чадалтай туяа. ⁣

✅UVA- Альфа хэт ягаан туяа буюу арьсны дермис давхаргат нөлөөлж арьсыг хөгшрүүлэх улмаар үрчлээтүүлэх чадалтай туяа. ⁣

Химийн болон механик нарны тос гэж юу вэ?⁣

✅Химийн- Мэдээж химийн аргаар гарган авсан найрлага агуулна. Арьсыг хамгаалахдаа нарны туяаг өөрт шингээж буцаан дулаан болгон ялгаруулдаг. ⁣Холимог тослог төрлийн арьсанд илүү тохиромжтой.

✅Механик-Минерал гэж бас нэрлэдэг. Цайрын исэл болон титаны давхар исэл гэсэн 2 гол минерал найрлагыг агуулдаг. Түрхэх үед арьсанд цайралт өгч цагаан өнгийн давхарга үүсгэдэг. Нарны туяаг арьснаас буцаан ойлгож хамгаалах үйлчилгээтэй. ⁣Хуурай болон эмзэг төрлийн арьсанд илүү тохиромжтой.

SPF гэж юу вэ?⁣

Нарны тос болгон дээр байх энэхүү хэмжигдэхүүн нь арьсыг нарны UVB хэт ягаан туяанаас хэдэн хувь хамгаалахыг заадаг. ⁣

✅SPF50- 98% хамгаална. 1/50 буюу 2% -с хамгаалж чадахгүй. ⁣

✅SPF30- Ойролцоогоор 96.7% хамгаалах ба 1/30 буюу 3.3%-с хамгаалж чадахгүй. ⁣

PA гэж юу вэ?⁣

Бас л нарны тос болгон дээр байх энэхүү хэмжигдэхүүн нь арьсыг UVA хэт ягаан туяанаас ямар түвшинд хамгаалахыг заадаг. ⁣

PA+ Бага зэргийн хамгаалалт (some UVA protection) ⁣

PA++ Дунд зэргийн хамгаалалт (Moderate UVA protection) ⁣

PA+++ Өндөр хамгаалалт (High UVA protection) ⁣

PA++++ Маш өндөр хамгаалалт (Extremely high UVA protection)

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл